Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулах талаар иргэдийн саналыг цуглуулж эхэлжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулалгүй товлосон хугацаанд нь хийвэл санал өгөх эсэх талаар иргэдээс санал асуулга цуглуулж эхэлжээ.  

Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулалгүй товлосон хугацаанд нь хийвэл санал өгөх эсэх талаар иргэдээс санал асуулга цуглуулж эхэлжээ.  

Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 25-нд шинэ төрлийн коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан сонгууль хойшлуулах уриалга гаргаж байсан. Мөн энэ сарын 7-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, гаргасан уриалгаа тайлбарласан юм. .

Цар тахлын хөнөөлт аюул, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг хэдий хүртэл үргэлжлэхийг тооцоолох боломжгүй ийм нөхцөлд “…Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дүгнээд эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

Иймд улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, түүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах санал гаргаж байгаа юм.Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй санал, хэлсэн үг зэргийг сайтар уншаад санал асуулгад оролцсон гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (80.233.134.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Tuya (64.119.23.252) 2020-04-10 08:07:01
Erunhiilugchuu demjij bnaa. Ene hetsuu tsag ued yun songuuli. Songuuli bolvol manai ger bul, naizuud lav sanal uguj oroltsohgui.